Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-10 22:56:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс орон нутаг дахь салбар зөвлөлийн бүтэц, орон тоог шинэчлэн, Нарийн бичгийн даргын орон тооны тусгай шалгалтыг зохион байгуулсан. 
Тус сонгон шалгаруулалтад тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор томилогдсон салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын томилгоог албажуулах үйл ажиллагааг өнөөдөр цахимаар зохион байгууллаа. Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Э.Бадамгэрэлийг томилов. Төрийн албаны салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга нь цаашид орон нутагтаа Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавьж, арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллах юм.

Холбоотой мэдээ