Их баяр наадмын 512 хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-07-11 12:28:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын 512  хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.


Энэ жилийн Монгол Улсын баяр наадам нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших “XIII зуун цогцолбор”-т болж байна. Тус наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр болон улсын аварга Н.Батсуурь нар зүүн болон барууныг манлайлна. Энэ хоёр аваргаас гадна Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат зэрэг таван аварга энэ жилийн наадамд зодоглож байгаа юм. Мөн улсын арслан П.Бүрэнтөгс, Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва тэргүүтэй 512 хүчит бөх зодоглож байна. Нэгийн даваанд улсын арслан П.Бүрэнтөгс хамгийн түрүүнд учраагаа бөхөө давсан бол Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ 56 насандаа улсын наадамдаа зодоглож нэгийн даваанд учраа бөхөө давж наадамчин олноо баясгав.


Долдугаар сарын 11-ний өдөр

 

Нэгийн даваа 11.30 – 16.00

Хоёрын даваа 16.10 – 19.30


Долдугаар сарын 12-ны өдөр

 

Гурвын даваа 09.00 – 10.40

Дөрвийн даваа 10.50 – 12.30

Тавын даваа 13.00 – 14.40

Зургаагийн даваа 15.00 – 15.40

Долоогийн даваа 16.00 – 17.20

Наймын даваа 17.30 – 18.00

Есийн даваа 18.10 – 18.50 гэсэн барилдааны урьдчилсан хуваарийн дагуу үргэлжлэх юм.

Холбоотой мэдээ