Наадмыг эзэгнэсэн хосууд аймгийн хос мэргэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-11 23:25:10

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99, Сэлэнгэ аймаг байгуулсны 89 жил, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харваач Хилийн 0101-р ангийн тамирчин П.Чулуун-Эрдэнэ түрүүллээ.

Харин эмэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Хилийн 0101-р ангийн тамирчин харваач Б.Өлзийбаяр түүний эхнэр юм. Одтой азтай наадсан гэр бүлийн хосууд наадмын энэ өдрөө Үндэсний сурын аймгийн мэргэн цолыг нэгэн захирамжийн дор хүртлээ.

Аймгийн наадмын сурын талбайг эзэгнэсэн мэргэн хос мөн л буриад сурын эрэгтэй, эмэгтэй харваанд түрүүлж, буриад сурын аймгийн мэргэн цолыг тус тус хүртэн цэц мэргээрээ үзэгч олноо гайхашрууллаа.

Мөн баяр наадмын үндэсний сурын харваанд дэд байр эзэлсэн Улаанбаатар төмөр замын сектор “Бүжинхэн” цэцэрлэгийн тамирчин, харваач Р.Оюунцэцэг аймгийн гарамгай харваач, гутгаар байр эзэлсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харваач Б.Хосшагай аймгийн гоц харваач цол тус тус хүртлээ.  

Мөн Урианхай сурын харваанд түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, “Говь-Эрдэнэ” ХХК, “Мэргэн зав” клубын харваач Т.Уламбаяр урианхай сумын аймгийн мэргэн цол хүртлээ.

Холбоотой мэдээ