Шагайн харвааны төрөлд 6 багийн 48 харваач цэц мэргэнээ сорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-14 09:45:09

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмын Шагайн харвааны төрөлд 6 багийн 48 харваач цэц мэргэнээ сорьж багийн болон цуваа харвааны төрөлд шилдгүүдээ тодрууллаа.

Үндэсний их баяр наадам Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, аймгийн баяр наадамд Улсын мэргэн-2, Аймгийн гарамгай мэргэн-12, Аймгийн Гоц мэргэн-9 оролцсон юм. Эдгээр харваачдаас,  

Цуваа харвааны төрөлд:

Тэргүүн байранд: Аймгийн Гоц мэргэн М. Адьяабазар /20 оноо /

Дэд байранд: Аймгийн Гоц мэргэн С. Пүрэвжаргал- /20 оноо/

Гутгаар байр: Аймгийн Гоц мэргэн Б.Лүндаасанж- /18 оноо/

Багийн харвааны төрөлд:

Тэргүүн байранд: Б. Банзрагч эзэнтэй, М. Адьяабазар ахлагчтай Оюуны түлхүүр сургуулийн "Хантайшир" баг

Дэд байранд: М.Нохойхүү захиралтай, Э. Даваадорж ахлагчтай Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн баг

Гуравдугаар байранд: С. Мөнхзориг эзэнтэй, Э. Ганпүрэв ахлагчтай "Арвин бэлт" ХХК-ийн баг тамирчид тус тус шалгарсан байна.


Холбоотой мэдээ