Үндэсний шагайн харвааны шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-16 14:54:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн баяр наадмаар шагайн харваанд 28 багийн 260 гаруй харваач цэц мэргэнээ сорьж аваргууд тодорлоо.

Ахмадын чавх харваанд Ж.Бямба-Очир ахлагчтай Гучин-Ус сумын баг тамирчид тэргүүн байр эзлэсэн бол П.Ядамсүрэн ахлагчтай Хужирт сумын баг тамирчид, Н.Мягмар ахлагчтай Арвайхээр сумын баг тамирчид дараах байруудад шалгарлаа. Ахмадын цуваа харваанд  Арвайхээр сумын харваач Тоймой тэргүүлж, Хужирт сумын харваач Н.Наранцэцэг дэд байр, Арвайхээр сумын харваач Г.Шоовдор гутгаар байранд тус тус шалгарав.

Мөн баяр наадмын Шагайн харвааны тэмцээнд хурууны 20 баг оролцож цэц мэргэнээ сорилоо.  Шагайн харваан хурууны тэмцээнд Л.Батжаргал ахлагчтай Баян-Өндөр сумын баг тамирчид тэргүүн байр, Б.Лхагвабаяр ахлагчтай Богд сумын баг тамирчид  дэд байр, Г.Нандинбаатар ахлагчтай Баянгол сумын баг тамирчид гутгаар байр эзлэсэн байна. Хувийн цуваа харваанд Уянга сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Ү.Пүрэвсамбуу, Уянга сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Д.Жамсранжав, Баян-Өндөр сумын харваач Б.Алтанхуяг нар эхний гурван байранд шалгарч, наадамчин олонд цэц мэргэнээ гайхууллаа.

Холбоотой мэдээ