Үндэсний сурын харваанаас шинээр хоёр аймгийн мэргэн төрлөө

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-16 21:55:23

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг байгуулагдсаны 97, Зуунмод хот байгуулагдсаны 78 жилийн ойн наадмын Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдээс Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Зуун мэргэн холбооны харваач спортын  мастер О.Дашням 40 сумаас 28 онож тэргүүн  байр эзэлж, Аймгийн мэргэн цолны болзол хангажээ. 

Мөн Зуунмод сумын харьяат Зуун мэргэн холбооны харваач спортын дэд мастер Г.Батчимэг 40 сумаас 27 онож дэд байр,   Зуунмод сумын харьяат ‘’Мон дэ’’ багийн харваач спортын мастер С.Энхбаяр 40 сумаас 28 онож дэд  байр, Говь-Алтай аймгийн Цогццэций сумын харьяат Алтан дуулга багийн харваач спортын дэд мастер Ц.Лхагвадорж гутгаар байр, Баян-Өнжүүл сумын харьяат Зуун мэргэн холбоо, Төв чандмань ДЭХГ /Дулаан эрчим хүчний газар/ -ын харваач спортын мастер М.Өлзийбаатар дөрөвдүгээр байр, Говь-Алтай аймгийн Засагт хан клубын харваач спортын мастер Ж.Энхбат тавдугаар байр тус тус эзэлжээ. 

Харин эмэгтэйчүүдээс Зуунмод сумын харьяат Говь-Эрдэнэ кашмер, “Мэргэн зэв” клубын харваач, спортын мастер Э.Жаргалдулам 40 сумаас 29 онож тэргүүн байр эзэлж Аймгийн мэргэн цолны болзол хангасан бол, Зуунмод сумын харьяат Зуун мэргэн холбооны харваач спортын дэд мастер Г.Батчимэг дэд  байр, Зуунмод сумын харьяат Зуун мэргэн холбооны харваач Т.Анужин гутгаар байр, Зуунмод сумын харьяат Зуун мэргэн холбооны харваач спортын мастер Н.Энэрэл 40 сумаас дөрөвдүгээр байр тус тус эзэлсэн байна. 

Холбоотой мэдээ