"Стандарт Агрикалчер групп", "Женко тур бюро" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-20 17:44:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 23 ХК-ийн 25.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 181.902 хувьцаа  арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Стандарт агрикалчер групп" (SOH+13.16%) болон "Женко тур бюро" ХК (JTB+8.54%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-8.68%) болон "Ремикон" ХК (RMC-6.39%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7 ширхэг үнэт цаасыг 702.780 төгрөгөөр арилжив.

"TOP 20" индекс 0.13 хувиар буурч,16522.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,508,150,181,916.23 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  


Холбоотой мэдээ