Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-23 11:25:29

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2020 оны эхний хагас жилийн байдлаар ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 17 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Ковид-19 вирусийн хорио цээрийн дэглэмийн хугацаанд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гомдол мэдээлэл  ихсэх хандлагатай байсан. Гэсэн хэдий ч гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг буурсан байна. Энэ нь иргэдийн хууль эрх зүйн болон гэр бүлийн эерэг харилцаа, хандлагын талаарх мэдлэгийн түвшин дээшилсэн. Хүчирхийллийн хор уршиг, сөрөг нөлөөллөөс өөрсдийгөө болон, гэр бүлээ хамгаалах чадвартай болсныг харуулж буй хэмээн аймгийн Цагдаагийн газраас онцлов.

Оны эхний зургаадугаар сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж саатуулагдсан 116, Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчлагдсан 91 этгээд бүртгэгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлддэг. Хоорондын тэнцвэрт бус  таагүй харилцаа, үл ойлголцол, санхүүгийн хүндрэлтэй асуудал, гэр бүлээс гадуурх амьдрал зэрэг нь хүчирхийлэл үйлдэх суурь шалтгаан болоод байна. 

Холбоотой мэдээ