Газарт байрлах хамгийн том огторгуйн дуранг бүтээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2016-05-13 15:46:22

ВАШИНГТОН. /VOA/. НАСА-гийн инженерүүд "Жеймс Уэбб" гэдэг огторгуйн шинэ дуранг 2018 онд ашиглалтад оруулахын тулд угсралтын эцсийн шатны ажлыг хийж байгаа бол АНУ-ын тэргүүлсэн олон улсын консорциум газарт байрлах хамгийн том хэмжээтэй уг огторгуйн дуран байрлах барилгын суурийг цутгаж байна.

"Жеймс Уэбб" сансрын дурангийн толины хэмжээ 25 м.кв байх бөгөөд 2018 онд ашиглалтад орсон үедээ илүү өндөр чанарын гайхалтай зургууд авна хэмээн хүсэн хүлээж байна. Харьцуулахад, сансар огторгуйн гайхамшигтай зургуудыг авч дэлхийд дамжуулсан "Хаббл" сансрын дурангийн толь нь 4.5 м.кв хэмжээтэй ажээ.

АНУ, Австрали, Бразил, Өмнөд Солонгос болон Чилийн хамтарсан 1 тэрбум долларын өртөг бүхий "Жеймс Уэбб"-ийг бүтээх энэ төсөл 2022 онд хэрэгжиж дууссанаар сансрын ажиглалт хийж эхлэх ба 2026 он гэхэд  уг дуран бүрэн ашиглалтад орох юм.

Дашрамд дурдахад, "Жеймс Уэбб" нь Чилийн Атакамагийн цөлд баригдаж буй "Магеллан" гэдэг аварга том дурангаас жижигхэн юм. "Магеллан" дурангийн толины хэмжээ нь 368 м. кв ажээ.

Х.Сарнай

 

 

 

Холбоотой мэдээ