Монгол Хөөмийн сонгомол бүтээлийг дэлхийд таниулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2016-05-14 14:04:00

Нүүдэлчин Зам холбоо "Монгол Хөөмийн Сонгомол" цомгийг бүтээж, олон улсад аялан тоглолтоо зохион байгуулж байна.

Гуравдугаар сараас тавдугаар сард Франц, Швейцарь, Морокко улсад аялан тоглолтыг зохион байгуулж буй юм. Тус холбоо  Монголын уламжлалт хөгжим, соёлыг Барууны ертөнцөд таниулан сурталчлах ажлыг 10 жилийнхээ ойн хүрээнд хийж буйгаараа онцлогтой.

Хөөмийн голлох өвлүүлэгчид, мэргэжлийн хөөмийчдөөс бүрдсэн ахмад, дунд, залуу үеийг хамарсан 12  уран бүтээлчдийг нэгтгэжээ. 

Аялан тоглолтод ахмад болон залуу мэргэжлийн хөөмийчид, уртын дуу, морин хуурчдыг оролцуулж буйгаараа онцлогтой аж.

Б.Заяа 

Холбоотой мэдээ