“Гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-28 20:17:42

Говь-Алтаай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль”-ийг  зохион байгууллаа.

Уг сургуулийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаа шинээр томилогдон ажиллаж байгаа залуу алба хаагчдад усанд сэлэх анхан шатны мэдлэг олгох, алба хаагчдын өмнөх мэдлэгийг бататгах, зорилгоор “Гэгээн нуур"-нд сургалт дадлагаа хийсэн байна. Дадлага, сургуулиар алба хаагчдад усанд сэлэх анхан шатны дасгал, усанд сэлэлтийн төрлийн талаар онолын мэдлэг олгож, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид моторт завийг шалгах, жолоодох, аврах ажиллагаанд иргэнийг тээвэрлэх дадлагыг хийсэн гэж тус газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ