"Монгол даатгал", "Монгол нэхмэл" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-29 18:00:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 100.6 сая  төгрөгийн үнийн дүн бүхий 549.843 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр "Монгол даатгал" (MDIC+15.00%) болон "Монгол нэхмэл" ХК (MNH+5.26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин дюти фрий" (SUL-15.00%) болон "Бэрх Уул" ХК (BEU-14.29%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 үнэт цаасыг 500 мянган төгрөгөөр арилжив.

"TOP 20" индекс 0.68 хувиар буурч 16351.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,549,977,154,042.13 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ