БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-30 15:57:09

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ цэргийн сургууль явуулах үеэрээ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ. Энэ тухай БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны төлөөлөгч Ким Юн Нак мэдэгдсэн байна.


Yonhap” агентлагийн мэдээлснээр, далавчит пуужинг 7 дугаар сарын 6-нд Япон тэнгис рүү харважээ. Пуужин 100 орчим км ниссэн байна. Уг пуужин нь ямар төрлийнх гэдэг нь тодорхойгүй байгаа хэдий ч цэргүүдийн үзэж байгаагаар, БНАСАУ өмнө нь ийм төрлийн пуужингуудыг туршиж байжээ.


БНАСАУ пуужин харвасныг тэнгисийн цэргийн сургуулийн нэг хэсэг гэж үзэж байгаа гэдгийг Штабуудын дарга нарын хорооны төлөөлөгч цохон тэмдэглэхийн сацуу Өмнөд Солонгосын цэргүүд Умард Солонгосын үйлдлийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд хэвээр байгааг онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн БНАСАУ-д цэргийн сургууль 7 дугаар сараас эхэлж, одоог хүртэл үргэлжилж байгааг Ким Юн Нак цохон дурдсан байна. Цэргийн сургууль 8 дугаар сард дуусаж магадгүй байна. 

Холбоотой мэдээ