Зүүн бүсийн аймгуудын удирдлагуудын уулзалт боллоо

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-07-31 22:27:15
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Чингис хотод Зүүн бүсийн аймгуудын удирдлагуудын уулзалт өнөөдөр болж өнгөрлөө.
Монгол Улсын шадар сайд болон Засгийн газрын зарим гишүүд, яам, агентлагийн удирдлагууд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар тус хурлыг зохион байгуулсан аж.
Уулзалтад Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарын төлөөллүүд, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар, бүсийн аймгуудын Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга нар болон холбогдох хэлтсийн дарга нар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга болон Онцгой байдлын газрын дарга нарын бүрэлдэхүүн оролцов.
Бүсийн аймгуудын удирдлагын уулзалтыг Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар нээж, Монгол улсын нийгэм, эдийн засаг, төсвийн тодотгол, Коронавирусын үед авч буй арга хэмжээний талаар онцлоод Монгол улс ирэх өвөл, хаврыг даван туулах арга хэмжээг авч байгаа талаараа дурдлаа. Тэрбээр өмнө хангайн /төвийн/ бүсийн зургаан аймгийн уулзалтыг зохион байгуулсан бол энэ удаа ийнхүү зүүн гурван аймгийн уулзалтыг зохион байгуулж байна гэв.
Холбоотой мэдээ