Афганистанаас ирсэн цэргийн хоёр албан хаагчаас коронавирус илрэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
sodonizm@gmail.com
2020-08-02 12:11:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. 

Тэрбээр "Наймдугаар сарын 1-нд гурван лабораторид нийт 455 хүний сорьцод шинжилгээ хийхэд 453 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Афганистанаас ирсэн хоёр цэргийн албан хаагчаас  дөрөв дэх давтан шинжилгээнд вирус илэрлээ. 

Одоо нийт батлагдсан тохиолдол 293 болсноос 230 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 63 хүний биеийн байдал 60 нь хөнгөн, гурав нь хүндэвтэр байна. Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор 260 хүн ирснээс нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Эдгээр хүмүүсийн шинжилгээг өнөөдөр хийнэ" гэв. 

Холбоотой мэдээ