Ерөө голын усны түвшин нэмэгдэн үерийн байдалд шилжжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн УЦУОШГ-аас үер усны аюулаас сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ ирүүллээ.
Сэлэнгэ
аймгийн нутагт урсах Ерөө голын усны түвшин Бугант тосгон
орчим өмнөх өдрөөс 31 см-ээр нэмэгдэн үерийн байдалд шилжжээ.
Иймээс тус голын сав газраар
нутаглах ард иргэд, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар яваа
иргэдийг үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.