Хууль бусаар зулзган мод бэлтгэж худалдаж байсан этгээдийг илрүүлжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-08-04 12:50:44
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/   Баян-Өндөр сумын иргэн Г хууль бусаар мод бэлтгэж, худалдан борлуулж байсныг Цагдаагийн байгууллага илрүүллээ. Тодруулбал, иргэн Г нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоноос зөвшөөрөлгүйгээр 82 ширхэг зулзган нарс мод хууль бусаар бэлтгэн, худалдан борлуулсан байна.

Уг хэргийг нутаг дэвсгэр, харьяаллын дагуу Булган аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлсэн талаар аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Содбилэг хэллээ. Тухайн этгээдэд экологийн хохирол үнэлгээнээс шалтгаалж шийтгэл оногдуулах аж. Аймгийн Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг дөрвөн гэмт хэрэг, 12 зөрчлийг илрүүлсэн байна. 

Холбоотой мэдээ