“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр байгуулна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-08-04 15:31:26
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайд Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэрийн шав тавих ёслол  боллоо.

Шинэ үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Ил уурхайн техник технологийн шинэчлэлийн хүрээнд хийх гурван том төслийн нэг юм.  Одоо ажиллаж буй Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр нь 1994 онд ашиглалтад орсон бөгөөд  барилга байгууламж технологийн хувьд хуучирсан ажээ. Иймд жилд 15000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  хүчин чадалтай шинэ үйлдвэр байгуулж хуучнаасаа 5-7 мянган тонноор илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Үйлдвэрийн барилгын ажлыг “Монголиан Инвестмент Корпорэйшн” компани гүйцэтгэнэ. Шав тавих ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор болон Ил уурхайн удирдлага, ажилтнууд, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

Холбоотой мэдээ