Орон нутгийн сонгуулийн хороо байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-05 12:17:41

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн аймгийн сонгуулийн хороо байгууллаа.

Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аймгийн сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун, нарийн бичгийн даргаар ИТХ-ын хуулийн зөвлөх Д.Алтаншагай, гишүүдээр аймгийн ЗДТГ-ын дарга, зарим хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд ажиллах болсон байна. Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн нь энэ жилийн УИХ-ын сонгуулийг амжилттай явуулсан учир орон нутгийн сонгуульд дахин ажиллуулах нь зүйтэй гэж Тэргүүлэгчид дүгнэсэн гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ