Маргаашаас эхлэн гурван хоног Алтанбулаг боомтоор иргэдээ татна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-06 10:41:26
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг энэ сарын 7-10-нд 09.00–18.00 цагийн хооронд Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх болжээ.


Нутаг буцах хүсэлтэй иргэд коронавирусний шинжилгээнд хамрагдсан бичиг, ОБЕГ-ын дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөр буюу 1 сая 50 мянган төгрөг тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас, хувийн аюулгүй байдлаа хангах хэрэгсэл /амны хаалт, бээлий/ зэрэг улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримт, хувийн бэлтгэлээ дор бүрнээ сайтар хангах шаардлагатайг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас зөвлөж байна.



Холбоотой мэдээ