Өнөөдөр Японоос 257 иргэн эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-07 11:15:51
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Япон улсаас иргэдээ татах Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.


Тус онгоцоор 257 иргэн эх орондоо ирэх бөгөөд үүнд бага насны хүүхэдтэй гэр бүл 35, жирэмсэн 13, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 15, оюутан 30, бусад буюу визний асуудалтай болон ар гэрийн гачигдалтай 93, санхүүгийн асуудалтай 59 иргэн багтжээ. Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлана.


УОК-ын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах юм.

Холбоотой мэдээ