АНУ, ОХУ цөмийн зэвсгээ хорогдуулна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-09 13:12:32

ТОКИО. /TASS/. Ирэх жил хийхээр төлөвлөж буй Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний асуудлаарх бага хурал тодорхой үр дүн авчирна гэж найдаж байгаагаа Японы Нагасаки хотын дарга Томихиса Тауэ илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр Японы Нагасаки хот атомын бөмбөгдөлтөд өртсөний эмгэнэлт өдөр тохиож буйтай холбогдуулан үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.


“Бидний орчинд өсөн нэмэгдэж буй үл итгэлцлийн уур амьсгалыг даван туулж, яриа хэлэлцээний замаар итгэлцлийн харилцаагаа бэхжүүлэхийг зориорой хэмээн би дэлхийн удирдагчдад хандан мэдэгдэж байна. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний асуудлаарх бага хурлын үеэр цөмийн зэвсэггүй болох бодит алхмыг боловсруулахыг би та бүхнээс хүсэж байна. Тухайлбал, цөмийн их гүрнүүд болох АНУ, ОХУ хоёр цөмийн зэвсгийн тоо хэмжээгээ бууруулахад энэ бага хурал тодорхой үр дүн авчирна гэж найдаж байна” хэмээн тэрбээр ярьсан байна.  


Сүүлийн үед дэлхий дахинд цөмийн зэвсэг хэрэглэх аюул өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг хэвээр авч үлдэх нь нэх чухал болохыг Томихиса Тауэ мөн цохон тэмдэглэжээ.  

Холбоотой мэдээ