Сумын сонгуулийн хороо байгууллаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-08-13 15:38:20

Булган /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын сонгох сонгуулийн бэлтгэл ажил хуульд заасан хугацааны дагуу явж байна гэж Булган аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

-Аймгийн сонгуулийн хороо өнөөдөр хуралдаж, сонгуулийн хорооны дотоод зохион байгуулалтыг хангах зорилгоор ажлын төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн болон жижүүрийн хуваарийг баталлаа. Мөн сумын сонгуулийн хороо байгуулсан гэж аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Алтаншагай ярилаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох 16 сумын сонгуулийн хороо ажиллах юм. Энэ жилийн аймгийн ИТХ-ыг сонгох сонгуулийн хувьд Дашинчилэн суманд нэг мандат нэмэгдсэн онцлогтой юм. Сонгогчийн тоог харгалзан Бугат сумын нэг мандатыг тус сум руу шилжүүлсэн юм.

Аймгийн сонгуулийн хороо ойрын хугацаанд төрийн аудитын байгууллагаас сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлт, нам, эвслүүдийн сонгуульд оролцох материал хүлээн авах зэрэг ажил хийх юм байна.

Холбоотой мэдээ