«Казинформ» агентлагт 100 жилийн ойн мэндийг дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-14 10:05:13

НУР-СУЛТАН. /КАЗИНФОРМ/. МОНЦАМЭ агентлагийн дарга, хатагтай Б.Ганчимэг “Казинформ” олон улсын мэдээллийн агентлагт 100 жилийн ойн баярын мэндчилгээ ирүүлэв.


“Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн нэрийн өмнөөс болон өөрийн зүгээс ”Казинформ” агентлаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн мэндийг танай удирдлага, хамт олонд дэвшүүлж байна. “Казинформ” агентлаг 1920 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Бүгд Найрамдах Казахстан улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн тогтолцоонд нэр хүндтэй байр суурийг эзэлсээр ирсэн. “Казинформ” агентлаг нь дотооддоо төдийгүй хилийн чанад дахь уншигчиддаа зориулж улс төр, бизнес, соёл урлаг, спорт зэрэг өргөн хүрээг хамарсан мэдээллийг амжилттай хүргэдэг” хэмээн МОНЦАМЭ агентлагийн ерөнхий захирлын мэндчилгээнд онцлон тэмдэглэсэн байна.


“МОНЦАМЭ” агентлагийн хувьд “Казинформ” агентлагийн найдвартай түнш байх нь нэр төрийн хэрэг юм. Бидний түншлэл хоёр улсын уламжлалт нөхөрсөг, бүх талыг хамарсан түншлэлийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг бид бахархалтайгаар хэлэх байна. Бидний үр дүнтэй хамтын ажиллагаа Монгол, Казахстаны ард түмэнд бие биенээ илүү сайн ойлгоход туслана. Нэр хүндтэй олон улсын мэдээллийн “Казинформ” агентлагийн удирдлагад илүү их ололт амжилтанд хүрэхийг хүсэж байна” хэмээн хатагтай Б.Ганчимэг тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ