НӨАТ-ын баримтын ээлжит бүртгэл өнөөдөр дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-15 11:09:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын энэ оны 8 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу энэ сарын 16-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана. 

Иймд иргэд, ААН, байгууллага энэ оны 7 дугаар сарын 1-31-нийг хүртэл худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр орой буюу 8 дугаар сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэхийг татварын байгууллага сануулж байна. НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдсанаар 30 сая төгрөгийн азтан болох боломжтой юм. 



Холбоотой мэдээ