Нийслэлийн ЗДТГ-ын байрыг шинээр барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-05-16 18:51:47

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж зарим асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр нийслэлийн ЗДТГ-ын байрыг буулгаж, шинээр барих асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад нийслэлийн Засаг захиргааны  I байр буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг спорт заалтай нь хамт буулгаж шинээр барих төсөл багтсан. Төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж шалгаруулалтад “Голомт фаннэйшнил групп” ХХК шалгарсан байна.

Тус компани  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй 6 давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай,  нийт 17 037 м2 талбай бүхий барилга болгон  барих бөгөөд 1-3 давхарыг нийслэлийн өмчид шилжүүлэх юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр нь анх 1947 онд ашиглалтад орж 2007 онд ашиглалтын хугацаа дууссан байна.  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг хэлэлцээд, нийслэлийн Засаг даргыг “Голомт фаннэйшнил групп” ХХК-тай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

Холбоотой мэдээ