364 мянган ам.долларын төсөвт өртөгтэй тендер зарлалаа

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-08-19 12:16:13

Дорнод /МОНЦАМЭ/. “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК байгаль орчин хамгаалах чиглэлээр 364 мянган ам.долларын төсөвт өртөгтэй есөн багц ажлын тендер зарлажээ.

Дорнод аймгаас санаачлан байгуулсан гурван талт гэрээний дагуу Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайд 2020 онд хийгдэх байгаль орчны нөхөн сэргээлтийн сонгон шалгаруулалтыг ийнхүү хоёр дахь жилдээ нээлттэй, ил тод зарлаж байгаа нь энэ юм. Тендерийг энэ сарын 21-ний 09:00 цагт нээнэ гэж мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 8008-6967 дугаараас лавлах боломжтой аж. 

Холбоотой мэдээ