Саудын Аравийн эзэмшдэг Америкийн өрийн бичгийн үнийн дүнг зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-17 10:12:53

ВАШИНГТОН. /TASS/.  Саудын Аравийн эрх баригчид нийт 116,8 тэрбум долларын Америкийн өрийн бичгийг эзэмшиж байна гэж АНУ-ын Сангийн яам анх удаагаа энэ талаарх мэдээллийг ил болгон мэдэгдлээ.

Өөрсдийн хадгалж буй Америкийн бондын нийлбэр дүнг саудчууд өмнө нь хэзээ ч зарлаж байгаагүй бөгөөд ОПЕК-ийн гишүүн арав гаруй орны багцад оруулдаг байжээ. 

2001 оны 9 дүгээр сарын 1-ний халдлагатай холбоотойгоор Саудын Аравийн эсрэг шүүхэд зарга мэдүүлэх тухай хуулийг АНУ-ын Конгресс баталсан тохиолдолд Америкийн 750 тэрбум долларын активыг зарна гэж Саудын Аравийн эрх баригчид сар гаруйн өмнө сүрдүүлж байв.

Америкчууд зарга мэдүүлэх гэж буйн учир нь Дэлхийн Худалдааны төвийн ихэр хоёр цамхгийг мөргөн нураахын тулд нисэх онгоцуудыг булаан авч, террорист ажиллагаанд ашигласан хүмүүсийн ихэнх нь Саудын Аравийн харьяатууд байсантай холбоотой ажээ.

Дашрамд дурдахад, Блүүмбэргийн тооцоолсноор, Саудын Аравийн алт-валютын нөөц 587 тэрбум долларт хүрээд байна. Олон улсын валютын сангийн үзэж байгаагаар, дэлхийн улс орнуудын төв банкууд валютын нөөцийнхөө 2/3-ыг доллароор хадгалдаг байна. 

Х.Сарнай

Холбоотой мэдээ