148 оюутан орон нутгийн тэтгэлгээр суралцахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-19 16:28:34
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн 148 оюутан 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болжээ.
Энэ жил Өмнөговь аймгийн хувьд боловсролын салбарыг онцгой анхаарч ажиллаж байгаа аж. 2020 оныг "Боловсролыг дэмжих жил" болгон зарлаж тухайн чиглэлийнхээ хүрээнд тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх, дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж энэ жил шинээр 59 оюутан, хуучин 89 оюутан гэрээгээ сунгаж тэтгэлэгтээ хамрагдахаар болов. Судалгаанд үндэслэн орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр их дээд сургуульд сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг аймгийн Засаг даргын Тамгын газар 100 хувь төлж сургадаг. Ингэхдээ дүнгийн голч 2.8 түүнээс дээш байх, төгсөж ирээд орон нутагтаа ажиллах зэрэг болзолыг хангасны үндсэн дээр уг тэтгэлэгт хамрагддаг. Тэтгэлэгт хөтөлбөрийн болзолыг хангаж чадвал төгстлөө төлбөрөө төлүүлэх бүрэн боломжтой юм. Тэтгэлэгт хамрагдсан дээрх оюутнууд сургуулиа төгсөөд ирэхэд ажлын байр нь орон нутагтаа бэлэн байдаг байна.
Холбоотой мэдээ