Таван толгой ХК нь 100 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-08-19 16:40:48
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Таван толгой ХК нь 100 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болжээ.
Тавантолгой ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2020-2021 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн 100 оюутныг "Тавантолгой ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-т хамруулахаар шийдвэрлэсэн байна. Тухайн хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутан нь гурваас дээш голч оноотой байх шаардлагатай. Өмнөговь аймагт дутагдалтай байгаа мэргэжлээр сурч байгаа бол, улсын болон олон улсын олимпиадад амжилт гаргасан бол давуу тал болох юм байна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг ажлын өдрүүдэд Даланзадгад дахь төлөөлөгчийн газар, Цогтцэций сум дахь мэдээллийн төв, Тавантолгой ХК-ийн төв оффист тус тус хүлээн авч байгаа аж. "Тавантолгой ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-т шалгарсан оюутанд нэг жилийн сургалтын төлбөрт нь хоёр сая төгрөг олгох юм байна.
Холбоотой мэдээ