Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-08-20 13:51:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-уул дүүрэг  11, 15-р хороо, “Зайсан тойруу”-гийн авто зам дагуу дулааны шугамын ажил хийж  байгаатай холбогдуулан маргаашнаас 9 дүгээр сарын 6-ныг дуусталх хугацаанд тухайн авто замыг хаахаар болжээ.


Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд авто зам хаах хугацаанд доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас санууллаа.


Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэх аж.

 

Холбоотой мэдээ