Орон нутгийн багш нар онлайнаар сургалтад хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-08-26 15:30:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/-ээс 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах чиглэлээр танхимын болон онлайн сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.


Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдэд энэ сарын 20-нд, нийслэлийн 6 дүүргийн сургуулиудад 15 судлагдахууны багш нарт "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" сургалтыг 24-ний өдөр зохион байгуулсан юм. Харин өнөөдрөөс хоёр өдрийн турш БМДИ-ийн болон МУБИС-ийн Зайны сургалтын төвд БМДИ-ийн арга зүйчид 20 аймгийн СӨБ, ЕБС-ийн 15 судлагдахууны 11 778 багш нарт онлайн сургалтыг зохион байгуулж байна.


Сургалтаар онцгой байдлын үеийн хичээл сургалтын зохион байгуулалт, теле хичээлийн бататгал зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зүй, оношлох үнэлгээ, Теле ба бататгал хичээл зохион байгуулах арга зүй зэрэг чиглэлээр сургалт, зөвлөгөө мэдээлэл өгч буй юм.


Холбоотой мэдээ