АХБ Түншлэлийн стратегиа боловсруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-27 09:37:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ 2021-2024 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегиа боловсруулж эхэлжээ. 

Энд Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө улс орны хөгжлийн тулгамдсан асуудлыг хүлээн зөвшөөрч, гол зорилт нь “Эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсөлтийг бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжих, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулахад оршино” хэмээн тодорхойлсныг дурджээ.  


“Эдийн засгийн төрөлжилт, инновац, шинэ технологи, хүний хөгжил, ногоон хөгжлийн зорилтуудыг” дэмжих чадавхтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Баялгийн сан (БС) бий болгох зорилт тавин ажиллаж буйг мөн өгүүлсэн байна. 


"Төсвийн мөчлөгийн менежментийг сайжруулахад ахиц дэвшил гарсан ч төсөв төлөвлөлт, хэрэгжүүлэх үйл явцыг илүү сайжруулах шаардлагатай хэвээр байна" хэмээн дурджээ.  


Улмаар Монгол Улсын Засгийн газар нь эдийн засаг, төсвийн ерөнхий зорилгоо хангахад хүчтэй институц, сайн засаглал шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч буйг мэдээлээд, "Төсвийн мөчлөгийн менежментийг сайжруулахад ахиц дэвшил гарсан ч төсөв төлөвлөлт, хэрэгжүүлэх үйл явцыг илүү сайжруулах шаардлагатай хэвээр байна" хэмээн дурджээ.  

АХБ хэрэгжүүлж буй бодлого стратеги, төсөл хөтөлбөр, арга хэмжээндээ талуудын оролцоо, тэр дундаа иргэний нийгмийн оролцоог хангахыг эрмэлздгээ илэрхийлж байна. Түншлэлийн стратеги боловсруулахад иргэний нийгмийн оролцоог хангах зорилгоор салбарын болон сэдэвчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэллээ.


АХБ-наас урьдчилсан байдлаар бэлтгэсэн "Монгол Улсын Төрийн удирдлагын үнэлгээ, цаашид баримтлах стратеги"-ийг иргэний нийгмийн олон нийтийн байгууллага, ТББ-уудад танилцуулан санал зөвлөмж авах эхний уулзалтаа энэ оны 9 дүгээр сарын 8-нд хийхээр товложээ. Уулзалт цахимаар явагдах талаар АХБ-наас мэдээллээ. 


Холбоотой мэдээ