ДОРНОГОВЬ: Шинэ цэцэрлэгт хүрээлэн нэгээр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-02 15:06:43

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн иргэд, албан байгууллагыг ус дулаанаар хангадаг "Чандмань Илч" ОНӨХХК-ийн хамт олон Сайншанд хотын хоёрдугаар багийн нутагт шинэ цэцэрлэгт хүрээлэн байгууллаа.


Тус компани “Мандах наран” хорооллын хойд хэсгийн талбайд нийгмийн хариуцлагын хүрээнд компанийн дотоод нөөц боломжийг ашиглаж иргэдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд зориулсан ногоон байгууламжтай, иргэд амрах, нарлан суух боломжтой, дугуйн зам, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнг 2023 оноос бүтээн байгуулж өнөөдөр ашиглалтад орууллаа.


Ингэснээр Сайншанд хотын иргэдийн хувьд амрах зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх талбай нэгээр нэмэгдэж байна. Мөн иргэд аж ахуй нэгж байгууллагыг тус цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, өөрсдийн нэр бүхий төгөлтэй болохыг уриалав.   



Холбоотой мэдээ