Явган алхалтын холбоо байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-28 14:24:19

Увс /МОНЦАМЭ/. Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор Увс аймагт Явган алхалтын холбоо байгууллаа.

Тус холбооны гишүүд долоо хоног бүрийн бямба гарагт өглөөний 6 цагаас Ю.Цэдэнбалын талбайд цуглан Улаан уул руу болон Увс хар уулын чиглэлд алхдаг байна. Явган алхалтын холбоог өнгөрсөн бямба гарагт албан ёсоор байгуулсан бөгөөд энэ сарын 29-ний өдөр албан ёсны хоёр дахь удаагийн алхалтаа зохион байгуулах гэж байна.

Тус холбооны үйл ажиллагаа алхах сонирхолтой хүн бүрт нээлттэй аж. Аймгийн төвийн оршин суугчдын хувьд ялангуяа хаврын цагт өглөө эрт уул руу явган алхаж эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс цөөнгүй байдаг юм.

Холбоотой мэдээ