Цаг агаарын сэрэмжлүүлэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-09-07 17:33:34

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Намрын ургац хураалт эхэлсэн энэ өдрүүдэд түр зуурын дуу, цахилгаантай аадар бороо орж байгааг аймгийн УЦУОШГ-аас цаг алдалгүй урьдчилан анхааруулах мэдээлэл хүргэж байна. Ирэх долоо хоногийн сүүлээр  буюу 09 дүгээр сарын 9, 13-нд зарим газраар 11, 12-нд нийт нутгаар аадар бороо орно гэж мэдээлэв. Дээрх өдрүүдэд ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 2020 оны 09 дүгээр сарын 11-13 нд зарим газраар түр зуур секундэд 11-16 метр хүрч ширүүсэх аж.

Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан, 12-ноос нийт нутгаар сэрүүсч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус дулаан байх төлөвтэй. 12-13-нд шилжих шөнө хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэж Ус цаг уур орчин шинжилгээний газраас мэдээллээ.

Иймд ард иргэд:
-Салхи шуурганы үеэр гэр, орон байрнаасаа гарахгүй байх
-Гал түймрийн аюулаас болгоомжлох, шаардлагатай тохиолдолд цахилгааныг салгах
-Аян замд гарахаас зайлсхийх
-Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх
-Ойр дотны хүндээ цаг агаарын мэдээллийн талаар мэдэгдэхийг анхаарна уу.

Холбоотой мэдээ