Өлгий хотын халаалтыг энэ сарын 15-наас өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-09 13:15:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын айл өрх, албан байгууллагуудыг дулаанаар хангадаг «Эрчимбаян Өлгий» компани халаалтыг энэ сарын 15-наас эхлэн өгөхөө мэдэгдлээ.

Өнөөдрөөс хотын бүх гол шугам, салбар шугамуудад ус тавьж эхэлсэн байна.

Иймд дулааны шугам сүлжээ, барилгуудад ус тавьж эхэлсэнтэй холбогдуулан дотор халаалтын шугамын засвар үйлчилгээ хийж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд ажлаа зогсоож, дотор халаалтын шугамыг галлагаанд бэлэн болгохыг компанийн зүгээс анхаарууллаа. 

Холбоотой мэдээ