Сонгуулийн хорооны цонхоор дамжуулсан бичиг баримтыг хүчингүйд тооцох хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-18 17:47:37
oyuka_hu@yahoo.com

Орхон аймаг дахь МАН, МАХН, ХҮН нэгдэж хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Ардчилсан намыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж байна.

Учир нь Орхон аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 12-ны 17 цаг хүртэл хүлээж авсан. Энэ хугацаанд Ардчилсан нам хоёр материал хүргүүлсэн бөгөөд нэг нь Сонгуулийн хорооны газрын цонхоор, нөгөө нь албан өрөөнд нь өгчээ. Тухайн үед энэ талаар Сонгуулийн хороо ч мэдээлж цонхоор дамжуулсан ногоон дугтуйтай материалыг задлалгүй буцааж албан тооттой дамжуулна хэмээн мэдэгдэж байсан юм. Гэтэл цахим сайтаар Ардчилсан намаас  Орон нутгийн сонгуульд 66 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон тухай мэдээлэл цацагджээ. Энэ нь цонхоор дамжуулсан бичиг баримтыг хүчинтэйд тооцож хууль зөрчсөн байна хэмээн дээрх намууд үзэж байгаа аж.  Иймд энэ талаар Сонгуулийн хороо хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөх хэрэгтэй гэж хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид хэллээ.

. Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ