“Зөв сонголт гэрэлт ирээдүй” сэдэвт зөвлөн туслах сургалт боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-09-10 09:27:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагчдын дунд “Зөв сонголт гэрэлт ирээдүй” сэдэвт зөвлөн туслах сургалтыг есдүгээр сарын 09-нд  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Мазаалай” театрт зохион байгуулав.


Энэхүү сургалтыг АНУ-ын Элчин сайдын яам, Америкт төгсөгчдийн холбоо, боловсролын зөвлөгөө мэдээлэл хариуцсан “Educationusa Mongolia” холбооноос санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран явууллаа.

Сургалтаар мэргэжлээ хэрхэн зөв сонгох, Америкт төгсөгчдийн сонирхолтой түүхийг сурагчдад хүргэснээс гадна АНУ-ын Засгийн газраас зохион байгуулдаг тэтгэлэгт хөтөлбөр болон АНУ-д суралцах боломжийн талаар мэдээлэл хийсэн юм.


Холбоотой мэдээ