Нүүлгэн шилжүүлэхэд ажилтнуудын эрх ашгийг хөндөхгүй байхыг хүслээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-10 11:51:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Японы Засгийн газар хооронд байгуулсан концессын гэрээний дагуу Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эрхэлж буй “Нью Улаанбаатар интернэшнл эйрпорт” ХХК-д “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны 500 гаруй ажилтныг нүүлгэн шилжүүлэх гэж байна. 

Үүнтэй холбогдуулан нисэхийн байгууллагын ажилтан, ажилчдын эрх ашгийг хөндөхгүйгээр хамгаалж ажиллахад анхаарахыг иргэний нисэхийн салбарын харьяа алба, нэгжүүдийн ҮЭ-ийн хорооноос ИНЕГ-т хандан хүсэлт тавьжээ. Энэ дагуу Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал, Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын дэд дарга Б.Пүрэвсүрэн нар иргэний нисэхийн салбарын харьяа алба, нэгжүүдийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, төлөөллүүдийг хүлээн авч уулзан санал солилцлоо. 


Үйлдвэрчний эвлэл ажилчдын эрх ашгийг хөндөхгүй шилжүүлэх, ажлын цагийн горимд өөрчлөлт оруулах санал дэвшүүллээ



Нийслэл хотын төвөөс зайтай ажлын байранд ирж, очиж ажилладаг нисэхийн салбарын нийт ажилтнуудад авто замын түгжрэл хүндрэл учруулж байгаатай холбогдуулан хуулийн хүрээнд ажлын цагийн горимд өөрчлөлт оруулах боломжийн талаар санал солилцов. ҮЭ-ийн хорооноос тавьж буй хүсэлтийн дагуу ажилчдад ээлттэй, хуулийн дагуу нээлттэй санал дэвшүүлж буйг хүлээн авч ажил олгогчид дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн талаар ИНЕГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ