Ургац хураалт 40 орчим хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-10 12:34:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг жилд дунджаар 2300–2500 га талбайд тариалалт хийж, 22.0 –23.0 мянган тонн ургац хураан авдаг.

Энэ онд үр тариа 2541 га, малын тэжээл 535 га-д тарьсан. Мөн төмс 710.7 га, хүнсний ногоо 1018.2 га-д тарьсан. Ийнхүү энэ жил нийт 2518 га талбайд тариалалт хийсэн нь урьд оныхоос 285.9 га-гаар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Энэ жил үр тариа 1614 тн, малын тэжээл 1020 тн, төмс 8256 тн, хүнсний ногоо 12250 тн, жимс, жимсгэнэ 196 тн ургацыг тус тус хураан авахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Намрын ургац хураалтад 300 гаруй бага, дунд оврын трактор, 150 гаруй хөдөө аж ахуйн машин, механизм ашиглаж, 3200 гаруй тариаланч ажиллаж байна.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор ургац хураалтын ажил 40 орчим хувьтай үргэлжилж байгаа аж. Үр тариа 32.3 га-гаас 38.2 тн, төмс 73.1 га-гаас 883.5 тн хураан авчээ. Мөн  хүнсний ногоо  251.2 га-гаас 3270 тн, тэжээлийн ургамал 1.8 га-гаас 10 тн ургац тус тус хураасан байна гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ