Музей үзэх хүүхдүүдийн тоо эрс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-09-10 18:16:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайдын тушаалаар төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей энэ сарын 1-нээс эхлэн 18 хүртэлх насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон. Уг тушаал гарснаас хойш аймгийн Усаатны зүйн музейг зорих хүүхдийн тоо эрс нэмэгджээ.

Сайдын тушаалыг хэрэгжүүлэх үүднээс өдөр бүр 17 цаг хүртэл хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Ер нь хүүхдүүдийн идэвх маш сайн байна, өдөрт 2-3 анги бүрэн бүрэлдэхүүнээр ирж музейтэй танилцаж байгаа. Хүүхдүүдийн хувьд Дарьгангын алдарт дархчууд, урчуудын бүтээлийг их сонирхож байна. Тэд манай аймагт ямар ямар алдартай дархчуул байсан юм бэ гэдэгтэй танилцаж, мэдэж авч байна. Энэ бүгдээс харахад сайдын энэхүү тушаал хүүхэд багачуудад монгол ахуй, өв соёлыг сурталчлах цаашлаад эх оронч үзэл төлөвшүүлэхэд музейн гүйцэтгэх үүрэг их гэдгийг харуулсан оновчтой шийдвэр болсон. Хүүхдүүд ч орон нутгийн түүх соёл, ховор нандин үзмэртэй танилцах нь таатай байгаагаа илэрхийлж байгаа нь манай ажилчдад ч урамтай сайхан байгаа хэмээн Угсаатны зүйн музейн захирал Д.Ариундэлгэр хэллээ.

 

Холбоотой мэдээ