Налайхын автозамыг хэсэгчилж хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-14 16:01:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Налайхын автозамыг энэ сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 25-нд хэсэгчилж хаана.

"Ингэхдээ зөвхөн Баянзүрх дүүрэг дэх Улиастайн уулзвараас 1,7 км зам хэсэгчилж хаах юм. Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас цааш Тэрэлж рүү чиглэх шороон замаар урагшаа эргэн, тунелээр гараад Налайхын замтай нийлдэг хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажил хийнэ" гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал онцоллоо.

Налайхын 20,9 км автозамын өнгө хучилт, туузан хаалт, явган хүний болон дугуйн замын ажил хийхээс гадна урагшаа, хойшоо гарсан гүүрэн таван гарцын барилгын ажлыг гүйцэтгэх юм

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра сэтгүүлчдэд мэдээлэхдээ, “Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Сонсголонгийн гүүр, Хан-Уул дүүрэг дэх Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан. Одоогоор Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн буюу Олимпын гүүр болон Налайхын 20,9 км зам, Баянзүрх дүүргийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Дэлхийн олон улсад  цар тахал гарсантай холбоотой автозамын ажлыг гүйцэтгэх БНХАУ-ын ажилчид Монгол Улсад ирж тусгаарлагдаад ажлын талбар дээр гарч эхэлж байна” гэв.

 

Холбоотой мэдээ