Энэ оны эхний найман сард 50 мянга гаруй эх амаржжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-15 14:40:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2020 оны эхний 8 сард 50.9 мянган эх амаржсан тухай Үндэсний статисикийн хороо мэдээлэв.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 672 төрөлт буюу 1.3 хувиар буурсан байна. Мөн улсын хэмжээнд 2020 оны 8 дугаар сард 6527 эх амаржиж, өмнөх сараас 223 (3.3%)-аар буурчээ. Амаржсан эхчүүдийн 4721 (72.3%) нь 6, түүнээс дээш удаа хяналтад хамрагдаж, өмнөх сараас 137 (2.8%)-гоор буурсан байна. Амаржсан эхчүүдийн 19 (0.3%) нь гэртээ төрсөн бөгөөд өмнөх сараас 1 (5.6%)-ээр нэмэгджээ.

Холбоотой мэдээ