Эл өдөр бар жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-09-16 07:06:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 29. Буд гараг. Бага морь одтой, зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй  
Суудал: Мод

Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ