Намрын ногоон өдрүүд эхэллээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2020-09-18 16:15:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, газар тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг худалдаалах “Намрын ногоон өдрүүд 2020” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. 

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Хөгжимт драмын театр болон Баганат талбайд болно. Энд есөн сумын 64 иргэн, ААН бараа, бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэнд оролцож байна.