Ахмад дайчин Д.Нямаад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-09-16 21:03:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч О.Батжаргал 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Хархорин сумын Шанх багийн иргэн, ахмад дайчин Д.Нямаа гуайд хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр 1926 онд төрсөн бөгөөд өдгөө 94 насыг зооглон Хархорин суманд үр хүүхдүүдийн хамт амьдарч байна. 18 насандаа буюу 1944 онд цэргийн албанд мордон 5 дугаар морьт дивизэд албаа хааж, 1945 оны чөлөөлөх дайнд гар, бие оролцон тулалдаж явжээ.

1945 онд япончууд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар дайн намжиж, Д.Нямаа гуай цэргийн нөхдийн хамтаар бууж өгсөн япончуудыг Дорнод аймгийн хилээр гарган оросуудад хүлээлгэн өгч байснаа хуучиллаа. Тэрээр цэргийн албанаасаа 1948 онд халагдаж байжээ.

Холбоотой мэдээ