Үерийн эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-09-20 18:03:59
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт Хөгжлийн банк хооронд байгуулсан 300,0 сая долларын хүрээнд Орхон аймагт Гамшигт тэсвэртэй хот төслийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд үерийн эрсдэлийг бууруулах  үерийн суваг, хамгаалалт барихад 11,0 сая, хотын инженерийн шугам сүлжээний зарим хэсгийг шинэчлэхэд 3,0 сая долларыг санхүүжүүлэхээр болсон.

Дээрх ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Европын сэргээн босголт Хөгжлийн банк Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зарлан худалдан авах ажиллагаа зохион байгуулж ирэх сарын хоёронд тендерийг нээх гэнэ. Зөвлөх үйлчилгээний баг тодорсны дараа зураг төсөв боловсруулалт гүйцэтгэгч компаниудыг ирэх оны нэгдүгээр сард багтаан тодруулж, 2021-2022 онд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ