Хог боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-09-20 20:51:08
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улс, Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Орхон аймагт хог боловсруулах үйлдвэр байгуулах болсон. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эхний хэсэг Орхон аймагт ирлээ.

"Ковид -19" цар тахалтай холбоотойгоор хил, гааль хаагдсан учир дээрх тоног, төхөөрөмжийг авч чадахгүй удсан ажээ.  Нийт 30 машин ачаа ирэхээс таван машины 100 гаруй тонны тоног төхөөрөмжийг Орхон аймагт хүлээлгэн өглөө. Хог боловсруулах үйлдвэрт Польш улсаас есөн сая еврогийн хөрөнгө оруулалтыг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох юм. Тодруулбал, машин механизмууд, ачигч трактор, өргөгч трактор, бульдозер, хог тээвэрлэх машин, хог тээврийн ачааны машинуудаас гадна хог ангилан ялгах үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, гадна хашаа, хяналтын жин пүү, хяналтын камер, цахилгааны шугам дэд станц болон замын дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийнэ. 

Холбоотой мэдээ