БНСУ-аас 256 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-21 11:39:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай онгоц өнөөдөр 09:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүлийн 61, өндөр настан 16, эрүүл мэндийн шалтгаантай 38, бусад шалтгаантай нийт 256 иргэн эх орондоо ирэх юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлах бөгөөд тусгай үүргийн онгоц 19:00 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна.


Энэ сард Сөүл-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэг үйлдэж, нийт 13 удаагийн тусгай нислэгээр 3380 иргэнээ татан авахаар төлөвлөсөн. Хуваарийн дагуу өнөөдрийг хүртэл найман удаагийн нислэгээр нийт 2023 иргэн эх орондоо ирээд байна.

 

Одоо Франкфурт-Улаанбаатар /9 сарын 23/, Сөүл-Улаанбаатар /9 сарын 24/,  Сидней-Улаанбаатар /9 сарын 25/, Сиатл-Улаанбаатар /9 сарын 28/ чиглэлд нислэг үйлдэнэ.

 

Ташрамд дурдахад, БНСУ-аас энэ сард 4 удаагийн нислэгээр мянга орчим иргэдээ татан авахаар төлөвлөөд буй.

 


Холбоотой мэдээ